Яг түүн шиг шоуны хоёр дахь дугаарын шилдэг оролцогчдыг албан ёсоор зарлахаас өмнө хэн хүнгшүй оролцогчдын талаар таамаг дэвшүүлж байсан билээ. Энэ дугаарт камертон хамтлагийн дуучин Г.Мэндбаяр, А.Хишигдалай, Эмоци продакшны жүжигчин Б.Ариунаа, Жүжигчин Т.Бархүү, Дуучин Б.Халиун, төгөлдөр хуурч С.Ами, дуучин С.Гантогоо нар өрсөлдөхөөр болжээ.
Энэ дундаас хамгийн сонирхолтой оролцогч нь С. Гантогоо байсан юм. Тэрээр өмнөд солонгост дуулаачдын чиглэлээр суралцсан төдийгүй анхны цомгоо хэвлүүлээд амжсан байна. Мөн түүний шинэ гаргасан дуу Солонгосын шилдэг дууны жагсаалтын эхний таван байрт шалгарч байсан удаатай. Тэрбээр Өмнөд Солонгосын олон улсын дуучдаас бүрдсэн "Монтант” /Бүгд хамтдаа гэсэн утгатай/ хэмээх найрал дууны хамтлагийн гишүүн бөгөөд англи, монгол, Солонгос хэлээр дуулдаг байна. С.Гантогоо арван жилийн Өмнөд Солонгост гэрээгээр очсон бөгөөд ажиллахын сацуу дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар гурван жилийн өмнө "Монтант” хамтлагт элсжээ. Дашрамд дурдахад, "Монтант” хамтлаг буюу С.Гантогоо 2013 оны тавдугаар сарын 25-нд Солонгосын "SBS” телевизийн "Оддын хаан” нэвтрүүлэгт орж байжээ. Энэ шоунд түүнийг хэрхэн өрсөлдөхийг удахгүй харцгаая.Түүнийг уг шоуны битүү морь ч гэж ярилцах юм билээ. Хэрхэхийг харж л сууя.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна