Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Галбаяр өдгөө дэлгэцийн урлагт ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулж яваа нэгэн. Тэрбээр инээдмийн төрлөөр дагнан уран бүтээл хийдэг байсан бол Хувьсал продакшны урилгаар “Миний нууц” нэртэй уянгын драмын кинонд ажилласан нь олон ч хүний талархлыг хүлээгээд буй. Тэгвэл Д.Галбаяр найруулагчийн бас нэгэн өвөрмөц нэртэй уран бүтээл ирэх сард нээлтээ хийхээр зэхэж буй. Тодруулбал “Түцний охид” нэртэй тус уран бүтээлийн гол дүрд МУАЖ С.Сарантуяа, СТА Т.Хулан, залуу жүжигчин Т.Бадамжав нар ажиллажээ. Найруулагч өөрийн цахим хуудаснаа:
“ТҮЦНИЙ ОХИД” киноныхоо постерийг та бүхэндээ дэлгэж байна.Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм.Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж өдрийн бодолд кино кино кино гэсээр нэг л мэдэхэд зорилго болчихсон байсан билээ. Энэ бол эмэгтэй хүний үнэн түүх.Энэ бол ямарч гоёчлол ямарч халил хэрэггүй бодит байгаа л АМЬДРАЛ. Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориуллаа. Та бүхэн гаднаа инээж дотроо уйлж дэлхийг нуруундаа дүүрч явдаг Ижий нар билээ” гэжээ.
Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Түцний охид” киноны постерийг хүргэж байна.
PAPARATSI.MN
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна