Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр үргэлжилж байна. Тэд авлигач, оффшорчин улс төрчийг энэ улсад Элчин сайд хийхээр ирснийг эсэргүүцэн жагсаж байгаагаа уриа лоозонгоороо илэрхийлж буй. Харин өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд Элчин сайд С.Баяртай уулзаж С.Баяр 2 цаг 50 минутын хугацаанд өөрийн тайлбарыг иргэдэд “live” хийн хүргэсэн юм. Гэвч уг уулзалтанд элчин сайдын яамны гадна жагсагчид болон жагсаалыг санаачилсан Г.Ичинхорлоо нар оролцоогүй болох нь тодорхой болсон. Харин тухайн уулзалтанд ямар зорилготой хэн гэдэг хүмүүс суусан нь одоогоор тодорхойгүй байна. Уг уулзалтын дараа Элчин сайд С.Баяр шууд Монгол улсыг зорьсон гэх мэдээ байгаа юм. Түүнийг монголд ирсэн талаар гишүүн асан Г.Уянга ч өөрийн цахим хуудаснаа бичээд авна лээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна