Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь сайн “хагалан бутаргагч”-аас гадна шилдэг улстөрийн “анчин” гэмээр эр аж. Өнгөрсөн сар шинээр энэ аймгийнхан хоёр тусдаа мэндчилгээ хийж олныг гайхуулсан. Эхлээд Засаг дарга нь орон нутгийн шинжтэй хэдэн гавьяат дагуулж ирээд мэндчилгээ дэвшүүлсэнд орон даяар алдаршсан завханчууд нь харагдсангүй. Даргын багт П.Очирбат, Н.Багабанди нар багтаагүйг ойлгож болох ч нэг намын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн З.Нарантуяа нар нь харагдсангүй нь гайхалтай. Үүний дараа Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл тусдаа мэндчилгээ дэвшүүлсэн. Ингээд энэ аймаг хоёр хуваагдсан нь тодорхой болжээ. Цагаан сараар шанааддаг Хүрэлсүх, шанаадуулдаг Баярсайхан хүртэл эвлэрч болоод байсан бол Зваханыхан лав л нэг эфирт багтахаа байжээ. Уг нь Д.Батсайхан нь аймагтаа л завханчуудын эв нэгдлийн “билэг тэмдэг” баймаар... Гэхдээ энэ ариун нэрэндээ харш олон үйл ажиллагаа явуулсан. Түүний нэг нь өнгөрсөн сонгуулиудад сөрөг намын талд ажилласан гэх дарга нараа дэс дараалан “намнаж” эхэлснээс аймгийх нь үндэсний эв нэгдэл бутарчээ. Биеийн тамир, Спортын газрын дарга асанг л гэхэд “төрийн байгууллагын өмч хөрөнгийг зориулалт бусаар, Сонгуулийн хуулиар хориглосоор байтал сонгуулийн арга хэмжээнд ашиглуулсан,эд хөрөнгө болон байгууллагынхаа ажилтанд хяналт тавьж ажиллаагүй мөн хууль зөрчсөн төрийн албан хаагчид хуулийн дагуу арга хэмжээ аваагүй” хэмээн ажлаас нь халсан гэнэ. Тус газрын “ЗАН 43-45” улсын дугаартай УАЗ фургон авто автомашиныг орон нутгийн сонгуулийн үеэр аймгийн МАН-ын хорооны сонгуулийн сурталчилгаанд дугаараа солин үйлчилгээнд явсан гэх мэдээлэл Засаг даргад авагджээ. Ингээд “улс төрийн” хувьд найдваргүй хэмээн үзэж Биеийн тамир, Спортын газрын даргыг халсан байна. Энэ мэт олон “намналтаас” нь болж аймгийн “үндэсний эв нэгдэл” бутарчээ. Я.Санжмятав нь Засаг даргаар ажиллаж байхдаа ямар ч байсан 1000 морин хуур гээд ажил хийсэн. Харин Д.Батсайханд “хагалан бутаргагч” гэдэг л нэр үлдэх бололтой. Цусан төрлийн хэлхээ холбоогоо чухалчидаг,нутгархаг аймгийг удирдах нь хов живээр дүүрэн банк удирдахаас өөр.
nuuts.mn
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна