Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин М.Бямбаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд Яргуй хэмээх биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглосноор олны танил болсон. Түүнийг энэхүү кинонд тоглосны дараа олон эрчүүд нүд унагаж, ёстой л огтоны нүхэнд нуугдсан сувд ил гарч ирсэн мэт хүлээж авсан.
Гэтэл үзэсгэлэнт залуу бүсгүй өөрөөсөө 20 насаар ах, бүжиг дэглээч Төгсөөг насны ханиараа сонгосон гэх мэдээлэл хуурай өвсөнд ассан түймэр мэт тархсан. Уяхан турьхан бүжигчин бүсгүйг ийнхүү ахимаг насны эрийг сонгосонд харамсаж харуусахдаа нөхрийг нь элдвээр хэлж байсан хүмүүс ч бий. Түүнийг давуу талаа ашиглан дэлгэцийн бүтээлд хүч үзэх хэрэгтэй гэж харж байсан хүмүүсийн хүсэл биелсэн бололтой. Тодруулбал тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Манан зүсэгч” кинонд гол дүр бүтээгээд амжжээ. Бусдаас ялгарах содон төрхийг бурхнаас заяасан төгс бие хаатайгаа хослуулан яваа тэрбээр ийнхүү шинэ карьер хөөхөөр шийдсэн бололтой.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна