Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар өнгөрсөн оны наймдугаар сард томилогдсон, өндөр хэмээх хочтой Ц.Шаравжамц 2017 оны 01 сарын 16-нд өглөөгүүр Спортын төв ордны 308 тоот албан өрөөндөө нэгэн спортын холбооны даргыг хүлээн авч уулзах үеэрээ ам мурийж, Монгол улсын гавьяат цолтой, 67 настай ахмад спортын зүтгэлтэнг нүүрийг нь булдруу болтол нь цохиж зодон, унагаан өшиглөж танхайрчээ. Түүнийг зодуулж байхад БТСГазрын хоёр ажилтан түүний хажууд байснаар салгаж авсан байна гэсэн мэдээлэл чих дэлсэх болсныг санаж буй биз. Учир мэдэх хүмүүс газрын дарга Ц.Шаравааг гүтгэж байна гэж өмөөрсөн бол буруушаах нэг нь ч байсан юм. Харин тэрбээр саяхан цэнхэр өнгийн спорт куртикаар имидж хийн, цанын бааз дээр амарч явахад нь таарлаа. Эр нэг алдаад л биз, эрэг нэг нураад л биз. Ахиж битгий алдаа гаргаарай, даргаа.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна