АНУ-д Иванка Трамп эмэгтэйлэг хувцаслалт, хатуу чанга зан авир, гэр бүлийн үнэ цэнийн бэлэг тэмдэг болж байгаа бол БНХАУ-д гадаад дүр төрхийн бэлэг тэмдэг болж байна. Учир нь сүүлийн хэдэн саруудад хятад улсад Иванка Трамп шиг гадаад төрхтэй болох хүсэлтэй бүсгүйчүүд гоо сайхны эмнэлэгт хандах нь олширчээ. Тус улсын Фошань хотын Гуандун тосгонд байрлах гоо сайхны мэс заслын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани дээрх эрэлтийг харгалзан үзэж, компанийхаа нэрийг Foshan Yiwanka Medical Management болгон өөрчилжээ. Yiwanka гэдэг нь Иванка гэсэн нэрийн хятад хувилбар аж.
Тус компанийн менежер: “Хятад хүүхнүүд алдартай хүмүүстэй адилхан болохыг хүсдэг. Тэдний ихэнх нь Иванкагийн нүд, хамар, биеийн галбирыг дуурайхыг хүсч байна” хэмээн тайлбарлажээ.
Харин хятад улсад дадлага хийж буй америкийн гоо сайхны мэс засалч Марк Мани хятадууд америкийн оддыг дуурайх дуртай байдаг тухай ярьсан байна. Тэрээр: “Над дээр алдартай одын зураг барьсан хятад эмэгтэй үйлчлүүлэгч ирж байсан. Иванка Трампын царай төгс, нүд жавхаатай, нүүр нь зүрхэн хэлбэртэй, эмэгтэйлэг эрүүтэй” хэмээн тодорхойлжээ.
Хятад хүүхнүүдийн ихэнх нь гадаад төрхөө өөрчлөх нь амжилт дагуулдаг гэж үздэг юм байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна