Малайзад “Гоо үзэсгэлэн ба араатан” киног гаргахыг хориглов


Малайзын эрх баригчид “Гоо үзэсгэлэн ба араатан” уран сайхны киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. “Гоо үзэсгэлэн ба араатан” кино хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоногт Куала Лумпур хотын томоохон кинотеатруудад нээлтээ хийх ёстой байсан аж.

Малайзын Соёлын яам “Бид уг бүтээлийг дотоод үзлэгээр оруулсаныхаа дараа кинотеатруудаар гаргах эсэхийг шийдэх болно” гэж мэдэгдсэн байна. Учир нь уг бүтээлд ижил хүйстнүүдийн тухай ихээр өгүүлж, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэх эрсдэлтэй хэмээн үзжээ. Малайзаас гадна өнгөрсөн сард ОХУ тус бүтээлийг дотооддоо гаргахыг хориглосон билээ.