Амралтын өдрүүдээр үзэгчдийг телевизороос нь уяж чаддаг байсан “MNTM” нэвтрүүлэгт өндөрлөөд гурав хонож байна. Үзэгчдээс хамгийн их санал авч ялагч болно гэсэн итгэл найдварыг өөртөө болон дэмжигчиддээ төрүүлээд байсан Ю.Балжидмаагийн хувьд 48 оноогоор 2-р байрт шалгарсан билээ. Тэмцээн өндөрлөснөөс хойш дэмжигчдийнхээ санал хүсэлтэнд ямар нэгэн тайлбар хийгээгүй тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Бүгдээрээ сайн уу, Ядарсанаа одоо л мэдэрч байна. Хоёр хоног нам унтлаа. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа, хайртай шүү. Ард түмний хүн гэдгээ мэдэрсэн шүү. Сониноос “Singapore” агентлагаас хамтарч ажиллаач гэсэн санал ирсэн. Одоо ч ажлуудаа амжуулаад завгүй гүйгээд байх нь дээ” гэжээ. Тэрбээр түрүүлсэн түрүүлээгүй Singapore загварын агентлагтай хамтран ажиллахаар болжээ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нь нээгддэг гэдэг энэ дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна