70 хэдийнэ шүргэсэн ч толиотой гэж жигтэйхэн


Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хатагтай Н.Сувдыг танихгүй, мэдэхгүй хүн үгүй. Монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан энэ бүсгүй  үнэхээр "гоо сайхан, ур ухаан" хосолсон жинхэнэ Монгол "төгс төгөлдөр" эмэгтэй бөгөөд нас нь хэдий ахисан ч толиотой сайхнаараа байна гэж бусдын магтаалыг ямагт хүртдэг ээжийнхээ шийрийг хатааж буй нэгэн. Тэрбээр алтан үеийнхний алган дээр өссөн азтай, одтой, авъяаслаг бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Саяхнаас тэрбээр “Монгол тулгатны 100-н эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон. Харин үзэгчид шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд АЖ Н.Сувд бол төрмөл жүжигчин болохоос хөтлөгч яав ч биш гэсэн сэтгэгдлээ нэвтрүүлгийн хамт олонд илэрхийлсэн байна лээ. Ямартай ч тэрбээр 70 хэдийнэ шүргэсэн ч толиотой гэж жигтэйхэн.

 

PAPARATSI.MN