2016 онд болсон УИХ, нийслэлийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Ж.Энхзул хэмээх бүсгүйг томилжээ. Хуулиар бол Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилгоо хийдэг хуультай. Сонгууль бүрийн дараа болдог ээлжит халаа сэлгээ биз гээд хүмүүс тухайн үед тоогоогүй байх. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул сар шинийн өмнө шийдвэр Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын томилгоог хийжээ. Томилсон хүн нь хэн гээч. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар. Мэргэжлийн хүмүүсээр засгийн эрх бариулна гэж амлалт өгсөн МАН ийнхүү жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсныг эвэртэй туулай үзсэн мэт гайхацгааж байна.
Ц.Төмөрбаатар эдүгээ 61 насыг зооглож буй бөгөөд тэтгэвэрт суух хуулийн болзлоо хангачихсан нэгэн. Дээрээс нь мэргэжлийн бус. Ийм байхад мэргэжлийн Засгийн газар байгуулаад мандуулаад өгнө гэж амлалт өгсөн МАН жүжигчин мэргэжилтэй хүнийг эрүүл мэндийн хариуцлагатай салбарт хууль зөрчиж томилсон нь ёстой л зүүдэнд ч оромгүй явдал гэлтэй.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна