УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү, Б.Бадрахтай ханилан сууж хөөрхөн хүүгийн ээж болоод байсан “Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл дахин амаржиж хүүгээ дүүтэй болгосн сурагтай. Цагтаа загварын сайхын бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан энэ бүсгүй Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг онгоцны шалаар дүүрэн сарнай дэвсэн угтахад хүргэж, “Эко констракшин”-ы захирал Б.Нямдавааг час улаан өнгөтэй “Инфинити” машин бэлэглэх хүртэл нь догдлуулж байсан үзэсгэлэнтэй нэгэн.
Угаасаа томоохон компанийн захирлаар ажилладаг ээжийнхээ хүчинд өнгөтэй, үнэтэй бүхнийг хэрэглэж сурсан тэрбээр “Гоёл” наадмаас “Топ модель” горьдохооргүй хэмжээний модель гэдгээ ил тодхон хэлдэг. Тиймдээ ч томоохон загварын шоунаас бусад арга хэмжээнд ер оролцдоггүй мисс Г.Оюунгэрэл дөрвөн жилийн өмнө ээж болсон билээ.Гэр бүлд нь аз жаргал хүсье.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна