54 насандаа долоо дахь хүүхдээ өлгийдэн авч төрийн ажил болоод гэрийн ажлаа тун чиг сайн гүйцэтгэж байна гэх “очков”-ыг өөртөө цуглуулаад байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр хүнд хоромхон зуур “шавартай хутгалдсан” гэхэд болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эвдрэлцэн аавын хаалга татах дээрээ тулж байсан тэрбээр АТГ-ын үүдийг сахиж цахим хуудсаараа дамжуулан уянгын, өр өвтгөмөөр сэтгэгдлээ удаа дараа, хайр гамгүй цацаж ч байв.
Гэвч эр нэг алдаад л биз, эрэг нэг нураад л биз гэдэг шиг мань “АН-ын даргын сонгуульд өөрийгөө сойн намынхаа лидерүүдтэй ач тач үзэлцсэн гэхэд болно.
Харин өчигдөр болж өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар тэрбээр өөрийн өнөр бүлээр гоён цахим ертөнцийн мянга мянган ээжүүдүүдэд сайн сайхныг хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна