Улсын драмын эрдмийн театраар овоглодог Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар залууст үлгэр дууриалал болсон урлагийн сайхан хосууд. Мэргэжил нэгт тэд бие биенээ дэмжин аливаа уран бүтээлд хамгийн дотнын зөвлөгч шүүмжлэгч нь болсоор ирсэн гэсэн шүү.
Орост нэг сургуульд хамт сурч, оюутны байрнаас хамтын амьдралаа эхэлсэн хоёр жүжигчин Драмын театрын нүүрийг тахалж, олон уран бүтээлийн гол болон туслах дүр дээр ажилласныг бид мэднэ. Нэг гэрээс төрсөн гавьяатууд хэмээн шуугиулж явсан тэдний хүүхэд нь өсөж томрон тусад орж, олноо “Хасар” Жагаа гэж өргөмжлөгддөг жүжигчин эр өвөө болоод багагүй хугацааг үджээ.
Хэдийгээр нэг хэсэг өөрөөсөө дүүмэд бүсгүйтэй амьдралаа холболоо хэмээн бичигдэж байсан ч тэрээр хайртай гэр бүлдээ эргэн ирсэн гэдэг. Ямартай ч цаг хугацааг бүхнийг анагаадаг эм болохоор Хасар Жагаагийн гэр бүл өдгөө аз жаргалтай сайхан амьдарч байгаа биз ээ. Тэд саяхан нээлтээ хийсэн “Миний нууц” дэлгэцийн уран бүтээлийн нээлтэнд ирэхдээ мөнх хөх тэнгэрийн өнгөтэй монгол загварын дээлээр гоёсон нь бусдаас яах аргагүй содон харагдуулж байсан юм.
PAPARATSI.MN
Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй