Аварга цолыг дааж яваа эрхэм


Хав дөрвөлжин цээжтэй, ханагар сайхан залуу гэж яригддаг Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярыг жинхэнэ гүндүүгүй Монгол эрийн дүр төрх, төвшин амгалан зан чанартай гэж бөх сонирхогчид болон түүний эргэн тойрныхон магтдаг.


Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар  олон түмнийхээ итгэлийг алдалгүй аварга цол хүртсэн түүнийг нутгийн зон олон нь түүхэндээ нэг аваргатай болчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлийг 2011 онд арслан болсон цагаас нь тээж эхэлсэн гэдэг.

 

Харин тэр итгэлийг нь алдалгүй 2013 онд улсынхаа их баяр наадамд ес даван түрүүлж эрхэм цолын эзэн болсон. Эрхэмээ  аварга Өвөрхангай аймгийн хүргэн. Түүний ханийг Ц.Дэлгэрмаа гэх  бөгөөд банк санхүүгийн мэргэжилтэй.  Аваргынх Заяа гэж өхөөрдөн дууддаг эрх шар хоёр охинтой.

 

  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ОБЕГ-ын харьяа "Аврагч" спорт хорооны дарга, "Ноёд" группийн бөх хэмээн цоллуулдаг тэрбээр аварга цолыг даасан шиг дааж яваа монгол бөхийн хийморь сүлдийг өндөрт өргөж яваа эрхэм яах аргагүй мөн.

 

PAPARATSI.MN