Одоогоос хоёр жилийн өмнө буюу тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ.
Э.Оюунболд 22 насанд улсын их баяр наадамд түрүүлж байгаа бөгөөд Хэнтий аймгаас 16 жилийн улсын наадамд түрүүлсэн бөхөөр тодорч байна. Учир нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1999 онд 11 дэх түрүүгээ авч байжээ гэж Хэнтийчүүд төдийгүй бөх сонирхогчид омогшиж байсан цаг саяхан. Гэтэл түрүүлж арслан цол хүртсэнээсээ хойш Э.Оюунболд төдийлэн сайн барилдсангүй гэхэд болно. Жил бүрийн наадам, сар шинийн баярын барилдаанууд дээр түүнийг ес даван түрүүлж байсан шиг ээ эрэмгийн дайчин, хурц барилдахыг хэн хүнгүй л хүлээж суудаг нь лавтай яа. Тиймээс нас залуу, цус шингэн байна, нэгийг бодно байгаа, шинэхэн арслан минь.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна