Урлагийн салбараас барилгын салбар руу урвасан эр


Хүрээллийнхэндээ Жалаар Баатка нэрээрээ танигдсан энэ залуу  саяхан л урлагийнхны дунд хэнд ч анзаарагдамгүй жаахан хүү гүйж байсан. Түүнийг урлагаас тэс өөр, тэгэхдээ бүр барилга руу урвана гэж хэний ч санаанд ороогүй биз. Гэтэл өнөөдөр Баатка бие жижиг ч бэлчээр том байж болохыг өөрийн биеэр харуулж барилгын салбарт чамгүй амжилт гаргаж яваа нэгэн. Түүнчлэн шоу цэнгээнээс буцдаггүй тэрбээр энд тэндэхийн тоглолт, тэмдэглэлт үйл явдлын party-г үлдээнэ гэж үгүй гэлцдэг. Харин түүнийг  энэ удаа бөхийн өргөөнд сар шинийн барилдааныг үзэхээр ирэхэд нь бид папарацидсан юм. Хөх цэнхэр өнгийн торгон дээлээр гоёж, бүрх малгайгаар сар шинийн гоёлоо хийсэн Баатка донжлог харагдаж байгаа нь илэрхий. Ямартай ч биенесийн салбартаа шаггүй эр гэж “цоллогдох” болсон түүнийг алсдаа их зүйлийг дуулгаж мэдэх “хатуу самар” болно гэж харцгаах хүн олон байгаа гэсэн шүү.

 

PAPARATSI.MN