Хийсвэрлэл нь хэтэрсэн “Миний нууц”-ын эзэн


“Хувьсал” продакшны хийсэн уран бүтээлүүд үзэгчдийн дунд хүлээлт багагүй үүсгэдэг. Гэвч нээлтээ хийсний дараа үзэгчид “сэтгэл гонсгор” үлдэх нь бий. Тодруулбал сарын өмнөөс трейллерээ цацсан тус продакшны ээлжит уран бүтээл болох “Миний нууц” киноны хийсвэрлэл нь хэрээс хэтэрсэн гэх шүүмжлэлийг фенүүдээсээ хүртээд байна. Учир нь нэрнээс нь харахад жүжигчин У.Уранчимэгийн тоглосон гол дүрд ямар нэг нууц байна гэж төсөөлөгдөхөөр. Гэвч тийм зүйл байсангүй.  Драмын жүжигчид болохоор драмаа л тоглох ёстой юм болов уу даа гэх сэтгэгдлийг ч зарим нэгэн тэдний нийтлэлийн дор бичихээ мартаагүй байна лээ. Уг нь өөр төрөлд хүч үзвэл үзэгчдэд илүү сонирхолтой байхсан гэх нь ч байсан юм. Өмнө нь ч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинон дээрээ галзуу солиотой шахуу эмэгтэйн дүрд тоглосон У.Уранчимэг  энэ удаад ч Хандмаа хэмээх бүр солиорсон эмэгтэйн дүрд тогложээ. Түүнд үүнээс өөр дүрийг найруулагч Д.Галбаяр зохиогоод өгчихөж чадаагүй бололтой. Харин нээлтийн үеэр хар өнгийн бариу даашинзаар гоёсон У.Уранчимэг олны харцыг  өөр дээрээ эрхгүй фокуслаж байсныг дурьдахгүй өнгөрч яавч болохгүй. Нас бол ердөө тоо... гэдэг сэндээ тэр.

PAPARATSI.MN