Нэг бол Анууш, эсвэл...?


Түүнийг дөнгөж олонд танигдаж эхлэж байхад нь Солонгосын олон ангит “Өвлийн хайрын дуу” киноны Чан Вутай ихэд төстэй хэмээн Монгол Чан Ву гэж дууддаг байсан цаг саяхан мэт. Э.Гантулга гэх энэ залуу Монголын урлаг соёлын ертөнцийн арга хэмжээ, тоглолтыг хөтлөн явуулдаг гэдгээрээ алдартай.

 

Ер нь ч тэгээд бэлэн цэцэн үгтэй, хүний хайрыг татмаар нүдэнд дулаахан царайтай болхоор олны өмнө гараад байхад түүнд нэг их ядаад байхаар зүйл байдаггүй биз. Сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн хөтлөгчийн нэрийг нь сонсоогүй байхад тодорхой болчихсон гэлтэй. Нэг бол Анууш хөтлөнө, эсвэл... гэсэн эрэмбэтэй болж дээ. Дашрамд дурдахад тэрбээр 2015 онд хуримаа хийж, өнгөрсөн онд хөөрхөн охинтой болж бүл нэмэн сайн аавуудын тоог нэгээр нэмсэн билээ. 

 

 

PAPARATSI.MN