Анхаа, Халиун хоёр өөрчлөгдсөн болов уу?


Хос дуучид болох Анхаа, Халиун нар ойрын үед уран бүтээлээ завсарлан нам жимхэн байсан. Тэд гэр бүлдээ илүү их анхаарлаа хандуулж, халуун дулаан ам бүлээ бий болгон хамтдаа сайхан амьдарч байгаа олны танил хүмүүсийн нэг. Элдэв баяр ёслол, арга хэмжээнд ирж дуулах нь ёстой өдрийн од шиг ховорхон үзэгдэх болсон тэд Бөхийн өргөөний тайзнаа ая дуугаа өргөхөөр ирсэн нь энэ ээ.

 

Гэхдээ ойрын хавьд папарацци дуранд өртөөгүй тэдний хувьд нэг их овор нэмж, зүс өөрчлөгдсөн зүйл алга аа. Хэсэг хугацаанд тэднийг олж хараагүй фэнүүд нь Анхаа, Халиун хоёр өөрчлөгдсөн болов уу? гэж сонирхож байж мэдэх юм. Тэгвэл  манай сайтын зурагнаас хариултаа авна гэдэгт итгэлтэй байна, уншигчид аа. 

 

 

PAPARATSI.MN