Удам дамжсан, урлагийн генээ өвлүүлсэн сайхан гэр бүлийн нэг бол Монгол Улсын Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзий нарын гэр бүл юм. Тайз, дэлгэцийн урлагт залуу халуун насаа зориулан, урлаг гэх энэ их айлд өөрсдийн залгамж халаагаа үлдээсний тодхон жишээ нь тэдний хүү жүжигчин, найруулагч Тамир билээ.
Ард түмний хүндлэлийг хүлээн авьяас чавдар, амьдралынхаа нэгээхэн хэсгийг тайз дэлгэцийн урлагт зориулсныг нь Төр засаг үнэлж тэднийг хамгийн хүндтэй цол тэмдгээр шагнасан. Гэхдээ хүний төрөлхийн авьяас, гень гэдэг юугаар ч үнэлүүлэшгүй эрхэм зүйл байдаг. Өдийг хүртэл соёл урлагийн салбарын баганыг босголцож, галыг өрдөлцсөн тэднийг харахад нүд дүүрч, сэтгэл баясдаг гэдгийг нуух юун.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна