Дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр Их Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр МАН-д албан ёсоор элсэж, намын батлахаа гардан авлаа. Тэрбээр өмнө нь энэ тухайдаа: “Олон жил шүүн тунгааж мэдэрсний эцэст дуучин Т.Дэлгэрмөрөн миний бие хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиох их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр Монгол Ардын намыг сонгож гишүүнээр элсэж байгаагаа дуулгахад таатай байна.
Монгол Ардын нам бол залуу үеэ үеийн үед дэмжиж ирсэн манай ард түмний “сонгомол” ноён нуруу болсон түүхт нам билээ. Ард түмний сонгосон бидний эв нэгдэл, төрийн бодлогын нэгэн үеийн түүчээ, дуу хоолой болон эргэлт буцалтгүйгээр эл түүхэн өдөр гишүүний батлахаа авах нь миний сонголт, иргэн хүний эрх үүрэг хэмээн би тунгаана. “Төрийн ноён нуруу босоо байж, түмэн олны минь итгэл гэгээн байхыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ ээ” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан билээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна