ЦАРАЙЛАГ “ТӨРИЙН НАРИЙН”


2016 оны 10 дугаар сард Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн даргын албан тушаалаа авсан Б.Нямаа эхнэрээ хөтлөн ийн сэтгэл хангалуун алхална.

 

1999 оноос яамныхаа Төсвийн бодлого, зохицуулалтын газрын зарлагын хэлтсийн төсвийн нэгтгэлийн хэлтэст мэргэжилтнээс эхлээд Төрийн нарийн бичгийн дарга болсон түүнийг эдийн засгийн хямралын энэ хүнд үед залуу боловсон хүчний  хувьд хэрхэн зоригтой алхам хийхийг төр түмэн харж суугаа.

 

Б.Нямаа бизнест амжилттай яваа эхнэрийнхээ хамт манай дуранд анх удаа буусан нь энэ. Монголдоо хамгийн үнэтэйд тооцогдох “Эко” цэцэрлэг мөн хамгийн үнэтэй хоолтой “Ингрид” рестораны эзэн нь “Төрийн Нарийн”-ы эхнэр.

 

Юутай ч залуу хос аль аль нь хийморьтой яваа.

Ингээд тэдний стиль, имижийг хамтдаа тольдоцгооё. 

 

PAPARATSI.MN