2008 онд од нь гийж УИХ-ын гишүүн болоод 2012 онд завсарлан 2016 онд дахин од нь гийсэн эрхэм гишүүн Г.Занданшатар аливаа арга хэмжээнд эхнэртэйгээ явж төдийлөн харагддаггүй. Уг нь Их Сургуулийн багш нь байхдаа оюутнаа аваад суусан юм гэнэ билээ. Энэ жил аанай л ганцаараа явна. За тэр ч яахав.
Түүнийг ойрын нөхөд нь боловсрол өндөртэй гэж ярилцах юм билээ. 2013 оны 12 дугаар сараас АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж, хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалсан юм гэсэн.
Энэ ажлынхаа хүрээнд “Үзэл бодлоо илэрхийлэхүй” номоо гарган “Үндсэн хууль ба Зөвлөлдөх Ардчилал” нэртэй онол, практикийн хурлыг зохион байгуулж байсан. Тэр тухайгаа Монгол, Англигүй л ярьж, хэлж, ухуулж, зурагтын нэвтрүүлгүүдээр орж харагдсан. Гэвч өнөөх яриад байгаа зөвлөлдөх ардчилал, ард түмнийг шийдвэр гаргах түвшинд оруулах ажил тань хаачсан бэ экс Гадаад хэргийн Сайд аа?
Судалгааны ажлыг практикт нэвтрүүлэх гэж л хийдэг байлтай.
Ард түмэн чинь нүдээ бүлтийлгээд, чихээ дэлдийлгэн, найдлага тавин хүлээсээр байгаа шүү ахлах зөвлөхөө!!!
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна