Хорлоогийн Баянмөнхийн Гантогтох, Цагааны Цэгмидын Төмөрбаатар, Сэвжидийн Сүхбаатарын Амармандах гэдэг шиг одоо түүнийг ийн дуудахад гэмгүй санагдах мэт.
Томчуудын хүүхдүүдийг хэвлэлийнхэн дандаа муугаар бичиж, үргэлж “улыг нь шагайдаг” гэхэд болно. Ингэж хар тамхи хэрэглэлээ, тэгж эхнэрээ солилоо, ингэж гадаадад их дээд сургууль дүүргэсэн ч “хоосон толгойтой”, тэгж ажлын байранд дарга суулаа гээд л. Мэдээж хэвлэлийнхэн ор үндэсгүй зүйл бичихгүй л дээ.
Гэхдээ томчуудын хүүхдүүд дундаа тохитой томоотой, тогтсон ажил, гэр бүлтэй гэдгээрээ Э.Анар цуутай. Болж л байна.
Монголын Сагсан бөмбөгийн лигт тоглож байсан, Японд их сургууль дүүргэсэн,Сангийн Яаманд ажиллаж байсан, аав нь бэлэн суудалд “шидсэн” гэх мэтээр яригдсан ч Монгол Банкинд нэр төртэйгээр ажлаа хийж яваа. Аливаа арга хэмжээнд үргэлж л эхнэрээ хөтлөн ирдэг тэрээр одоохондоо л лав эхнэрээ “шинэчлээгүй” л байна.
Өөртөө итгэлтэй Э.Анар хүү улаан бантикаа эхнэрийнхээ даашинзтай хослуулжээ. Хоёр хүүхдийн эцэг эх болсон тэд өнгөрсөн жилүүдийн баяр наадамд ч ижилдэн ирдэг уламжлалаараа байцгаасан.
Үлгэр жишээ болох залуусын нэг юмдаг уу даа.
PAPARATSI.MN
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ
Н.Учралын Засгийн газар бүрдэж сайд нарынхаа нэрсийг эцэслэлээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ