Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Гэвч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдсэн. Мөн олон нийт ч шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Нийгмийн зүгээс энэ хэргийн "Захиалагч" нь хэн болохыг зарлахыг эл шулуун шаардаж буй.
Тэгвэл 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын хэргийг тусгаарлажээ. "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгожээ. Ингэснээр С.Зориг агсны амийг "Захиалгаар" хөнөөсөн гэсэн таамаг батлагдаж байгаа юм.
Эх сурвалж: Criminal.mn
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана