Шинэ он гармагц Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ ойртож, улс төрийн тогоо халуунаар буцалж эхэллээ. Энэхүү дуулианаар өнөөдөр МАХН-аас сонгогдсон хуульч гишүүн болох О.Баасанхүү их хуралд суудалтай намын төлөөлөл болохынхоо хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар улс төрийн байр сууриа илэрхийлж, намын гишүүд дэмжигчдийнхээ хамт намын төв байрандаа хэвлэлийн хурал хийсэн юм.
Гэтэл энэ сенсацийн хажуугаар жиргээ болон фэйсбүүк сүлжээгээр О.Баасанхүү болон Н.Оюундарь гишүүний маргаан шуугиан тарьж байна. Учир нь О.Баасанхүү гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. Энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” хэмээн жиргэтэл Н.Оюундарь гишүүн хариуд нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ.
Үнэн хэрэгтээ тус хуулийг Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан байна. Он солигдох сүүлийн мөчид хамгийн сүүлийн ажлын өдөр /2016.12.28/ гишүүд маш олон хуулийн төсөл өргөн барьснаас Н.Оюундарь гишүүн ийнхүү будилжээ. Хүндэлж явдаг гишүүнээ гарын үсэг хамт зураагүйд гайхсандаа тэгэж жиргэсэн бололтой.
Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, ямар хуулийн төсөлд гарын үсэг зурж буй гэдгээ эхлээд нягталж байж зурмаар санагдах юм. Ард түмэн чинь харж байна.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо