Зураг: Энэ засгийн газрын үед чи Монголд очно гэж саналтгүй
“ХЯТАД БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭХ БАЙСАН”
Бээжингээс анхааруулсаар байтал Монгол Улсын Засгийн газар Далай ламыг хүлээн авсан. Бээжин үүнтэй холбогдуулан “хориг” арга хэмжээ авсны дараа Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Модигийн Засгийн газраас Монгол улсад үзүүлэх зээл тусламжийн асуудалд санаа зовж, дургүйлхэхийн зэрэгцээ урам нь хугарч буй талаар Хятадын “DW news.com” цахим хуудаст бичжээ.
Энэтхэгийн англи хэл дээр гардаг "The Citizen" өдөр тутмын анхны цахим сүлжээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Хятад улс Монголд боломж олгож байна” гэсэн нийтлэлд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад анх удаа айлчилсан нь магадгүй сүүлчийнх ч байж болох юм” гэж бичжээ.
Тус мэдээлэлд цааш нь “Монгол Улс нь Хятадын дарамт шахалтаас болж Далай ламын айлчлалтай холбогдуулан уучлалт гуйж, түүнийг дахиж айлчлуулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэхүү явдал Монгол Улсад сургамж болсон. Энэтхэгээс тус улсад дахиж тусламж үзүүлэхгүйгээ мэдэгдсэн.
Монгол улсын амар амгалан байдал Орос болон Хятад улсаас хамааралтай тул хоёр хөрштэйгээ нөхөрсөг харилцаатай байх хэрэгтэй. Хэрвээ Москвагийн шаардлагыг хангахгүй бол Улаанбаатар Хятадаас тусламж гуйж болно. Гэхдээ нөхцөл байдал ээдрээтэй байна. Учир нь Орос болон Хятад улс илүү нөхөрсөг харилцаатай байгаа. Үүний зэрэгцээ Орос улс Хятадад илүү найдах болсон. Бээжин хамтраагүй тохиолдолд Улаанбаатар хэзээ ч Кремлийн тусламжийг авч чадахгүй.

Монгол улсад дээрх үйл явдал сэрэмж болж буй. Бээжинд бас Энэтхэгийн нөлөө бий. Монгол улс Энэтхэгийг өөрийн түшиг гэж боддог. Гэвч Хятадыг уурлуулсан учир Энэтхэг Монгол Улсад тусламж үзүүлсэнгүй. Буруугаа хүлээсэн хэдий ч Хятад улсыг уурлуулсны уршгаар Монголын бараанаас гаалийн татвар авдаг болсон.
Бээжин Монголын хүссэн 4.2 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг сэргээсэн. Хэрвээ Хятад байгаагүй бол Монголын эдийн засаг сүйрэх байсан” гэжээ.
Эх сурвалж: www.global.dwnews.com
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо