“Royal” телевизийн хөтлөгч Н.Ундралтай ханилснаас хойш амьдрал нь орвонгоороо эргэж, аз жаргалдаа бялуурч яваа гэгдэх загвар өмсөгч А.Чингүүн шинэ оны өмнөхөн бяцхан гүнжээ өлгийдөж авсан билээ. Өөрийг нь өвчсөн мэт дуурайсан хөөрхөн хүүгээ дүүтэй болгоод байгаа жаргалтай аав маань загварын ертөнцөө мартаж орхиод бизнест хүч үзэх болсон.
“Хүннү” зочид буудал, фитнесс клубын захирлаар ажиллаж буй А.Чингүүний хувьд өмнө нь мисс Ч.Содтуяатай хамтран амьдарч, Ч.Содонгоо нэртэй анхны охиноо тэвэрч байсан эр. Чинээлэг эрчүүдийн нүдийг хужирласан сайхан бүсгүйтэй цуг амьдрах нь хэтэвч нимгэн модель залууд дэндүү ахадсан асуудал байсныг хожим нь хэвлэлд дурсахдаа ч тэрбээр эмээгээгүй.
Харин хоёр дахь амьдралаа зохиохдоо бийлэгжүү айлын ганц охиныг өөрийн болгосон мань эр ийнхүү гурав дахь хүүхдээ тэврээд байгаа билээ. А.Чингүүн бяцхан охиноо олны нүднээс ихэд нууцлан, хотоос зайдуухан салхилуулдаг бөгөөд саяхны нэгэн өдөр нууцаар болзоонд явсан гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Ээж, агаа хоёрыгоо “жийгээд” нууцаар болзож байна, бид хоёр. Миний бяцхан гүнж. 2016 оны хамгийн үнэтэй “бэлэг”-тэйгээ селфи хийлээ” хэмээн хөгжилтэйгээр тайлбарлажээ.
С.Цахиур




Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо