Ар Монголын алдарт дуучин Г.Ариунбаатар морин дээрээс тас хийн бууж Чингисийн одон гардаад буцаад давхиад явчихсан. ОХУ-д том театрт карьер нь үргэлжилж байгаа “том” амьтан. Түүний амьдралд алдаа оноо, өнгөрсөн баларсан амьдрал аль аль нь байлаа. Цэл залуу гал цогтой уран бүтээлч хойно тэгэлгүй л яахав. Энэ бүсгүй бол эрхэм дуучны хадам эгч З.Номуундарь.
Гэргий нь хүртэл тоотой үзэгддэг бараг танил биш дүр байхад од дуучны эхнэрээс тод эгч гэхээр сонин байгаа биз. Уул уурхайн магнат гэх алдрыг хүртчихсэн бүсгүй брэндээр өвч гоёж арга хэмжээнд зочилсоор хэвлэлд нүдлэгдсэн. “Adams Mining”, “Дорнод байц” компаниудын үүсгэн байгуулагч бүсгүй өнөө цагийн Монголын залуу нууцлаг баян хатагтай нарын нэг нь. Японд ихэнхдээ амьдардаг тэрээр япон нөхөртэй бөгөөд чамгүй бийлэгжүү эртэй суусных ийм залуудаа их хөрөнгөний эзэн суусан гэх юм билээ.
Төрсөн дүүгийнх нь нөхөр МУГЖ Г.Ариунбаатарыг хадам эгч байх хугацаандаа З.Номуундарь ёстой л торгонд хөлбөрүүлсэн нэгэн. Хуримын бал сарыг гадаадын хамгийн хамгийн газруудад аялуулж од хүргэнийнхээ хөлийг газар хүргэхгүй бөөцийлсөн гэж байгаа. Өмсөж зүүсэнээрээ ч тэр хөрөнгө мөнгөөрөө ч тэр Монголын тэргүүн баян эмэгтэйчүүдийг тэргүүлдэг З.Номуундарь хогоо асгахдаа хүртэл LV цүнхнээсээ салдаггүй нэгэн гэж болно. Хаана ч хэзээ ч LV цүнхээ үүрч явдаг Ар Монголын алдарт дуучны ивээн тэтгэгч байсан хадам эгчийг танилцууллаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо