Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо болон "Цэнхэр үст" Цэрэн нар УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дансанд 9.2 сая ам доллар байгаа тухай өнгөрсөн арван хоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийж, хуулийн байгууллагуудад түүнийг нэг бус удаа шалгуулахыг хүссэн билээ.
Үүнтэй холбоотойгоор С.Баярцогтыг АТГ-аас шалгаж байгаа хэмээх цуурхал олон нийтэд тараад байсан юм. Тэгвэл албан эх сурвалжийн мэдээлснээр буйгаар АТГ түүнд эрүү үүсгэн шалгаагүй гэнэ.
Тодруулбал, энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл юм байна. Учир нь Монгол Улсад оффшор бүсэд хууль бус мөнгөний данстай эсэхийг шалгаж, буруутгах эрх зүйн орчин, тусгай хууль байхгүй аж. Иймээс түүнд ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэнэ.
Тиймээс Щвейцарын банканд хууль бус 9.2 сая ам.доллартай гэгдээд буй С.Баярцогт хуулийн төсөл батлагдаагүй хэмээх шалтгаанаар АТГ-ын ээлжит байнаас хөнгөхөн шиг мултарч чаджээ.
BreakingNews.MN
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана