УИХ-ын гишүүн Самандын Жавхлан өөрийнхөө 2016 оны сүүлийн 4 сарын цалингаараа тойргийнхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай гэх мэт 300 гаруй эмзэг бүлгийн айл өрхүүдэд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш зэргийг өөрийн биеэр хүргэж өгчээ. Түүний 4 сарын УИХ-н гишүүний цалин болох 6,168,844 төгрөг нь өөрийнх нь сонгогдсон Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хороодод ийнхүү шинэ оны өмнөхөн зарцуулагдсан байна.
Тэрбээр: "Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна" гэсэн бөгөөд тэрбээр хороодын дарга, хэсгийн ахлагч нартайгаа хамтран сонгогдсон тойрогтоо ажилласаар байгаа гэнэ. УИХ-н гишүүдийн дунд үлгэр жишээ авахаар хүн энэ мэт олон байвал хоногийн хоолоо арайхийн залгуулж байгаа айл өрхийнхөө амьдралыг жаахан ч гэсэн мэдэж авах юм даа, азрагалсан МАН, АН-н гишүүд минь...
PAPARATSI.MN
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана