Таны автомашиныг хамгийн шилдэг мэргэжилтнүүд хариуцах болно

Admin
9 цаг 56 минутын өмнө

Та өөрийн унаж яваа төмөр хүлгээ үргэлж шинэ мэт харагдуулахыг хүсэж байна уу. Орчин үед автомашины тоо төрөл зүйл олширохын хирээр хэрэглэгдэх арчилгаа, өнгөлгөө, хамгаалалтын шинэ арга технологиудыг биднээс шаардаж байна. Тэгвэл манай “Japan Car Wash”-н хамт олон таны бүхий л хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагаанд орчин үеийн шинэ технологи, багаж үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

 

Бид таньд дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.

 

  • Нано Керамик буюу шилэн бүрхүүл үүсгэх өнгөлгөө 
  • Дриллэн өнгөлгөө
  • Их гэрэл засвар
  • Салоны дуб өнгөлгөө /нанокерамик/ 
  • Обуд цэвэрлэгээ /нанокерамик/ 

 

Керамик буюу шилэн бүрхүүл үүсгэх өнгөлгөө

 

Энэ нь нано технологит суурилсан орчин үеийн керамик хамгаалатын гадаргуу үүсгэх үйлчилгээ юм. Автомашины будган дээр өнгөгүй нано хамгаалалтын нэмэлт давхарга үүсгэснээр будгыг гадны сөрөг нөлөөллөөс хамгаалахын зэрэгцээ алдагдсан өнгийг сэргээн гялалзуулна.

 

Мөн нар, цас бороо, хүчиллэг бороо,нарны хэт ягаан туяа  байгалийн хүчин зүйлс, чанаргүй угаалгын бодис, угаалтын үед үүсэх бичил зураас зэрэг гадны сөрөг нөлөөнөөс болж автомашины будаг гэмтэж, өнгө үзэмжээ алдан будганд хуучралт үүсдэг. Иймээс Нанокерамик хамгаалалт нь таны төмөр хүлгийн будгыг хамгаалж, өнгийг сэргээж шинэ мэт гялалзуулан бохирдох үйл явцыг удаашруулж цэвэрлэхэд хялбар болгоно.

 

Онцлог, датуу тал:

 

  • Лакан гадаргаас 3-4 дахин хатуу тул зураас, царапин үүсэлтийг эрс бууруулна.
  • Нарны хэт ягаан туяанаас бүрэн хамгаалах тул будгийг өнгийг шинээр нь хадгална.
  • Hydrophobic буюу үл норох шинж чанартай учир ус шавар, бохирдлыг эрс бууруулна. Ус үл тогтох шинж чанартай.
  • Химийн бодис, сүү, сүүн хольцтой шингэн, давирхай, шувууны сангас, бүх төрлийн тос, хүчиллэг бороо зэргээс хамгаална.
  • Угааж цэвэрлэхэд хялбар.
  • Өнгийг дээд зэргээр гялалзуулна.  
  • 1-5 жил таны төмөр хүлгийг хамгаалах болно.

 

Хийгдэх хугацаа:

 

  • Таны автомашины гадаргын бохирдол, зураас царапин хийгдэг ажилаас хамааран 24-48 цагийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. 

 

Дриллэн өнгөлгөө

 

Таны автомашиныг зурагдаж өнгөө алдсан лакан гадаргыг шинэ мэт гялалзуулах үйлчилгээ юм.

 

Онцлог, давуу тал:

 

  • Дриллэн өнгөлгөө хийлгэснээр таны авто машины гандсан , зурагдсан , сэвтсэн болон цайны дээж , модны давирхай , замын хар гэх мэт гадны нөлөөнөөс үүссэн бохирдол арилан шинэ мэт харагдах болно.
  • Манай дриллэн өнгөлгөө автомашины лакны төрөл зүйлээс хамаараад өөр өөрийн онцлог, зориулалттай бөгөөд лак будгийн чанарт сөрөг нөлөөгүй, гэмтээх аюулгүй.
  • Чанар муутай дриллэн өнгөлгөө хийлгэснээр таны машины лак нимгэрч чанараа алдаж дахин дриллэн өнгөлгөө хийхэд бэрхшээлтэй болдог.
  •  Бүх төрлийн лакан гадаргатай материалыг өнгөлж болно 

 

Их гэрэл засвар

 

Авто машины гэрэл шарлаж гандаад , дотор нь шороо тоос , ус ороод бохирдсон байдаг. Ийм болсон гэрлийг бид задлаж цэвэрлэн      дриллэн өнгөлгөө хийж цэвэрлэн хагарсан хэсгийг нөхөж янзлан битүүмжийг нь улам бүр сайжруулах болно.  

 

Бидний үйл ажиллагаатай танилцсан танд баярлалаа, бид тантай хамтран ажиллахад ямагт таатай байх болно гэдгээ илэрхийлье.  

 

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан цогцолборын зүүн талд “Japan Car Wash” center 

Холбогдох утас: 95444777

Таны алтан шар зам өлзийтэй байг