Үүрэн телефоны анхдагч операторуудын нэг болох “Мобиком” корпораци өдөөдрийн 11 цагын үеэс эхлэн сүлжээндээ доголдол гаргаж, дуудлага хийгдэх боломжгүй болгож олон зуун мянган хэрэглэгчдийнхээ эрх ашигт ноцтой зөрчил учрууллаа. Цахим сүлжээгээр “Мобикомын сүлжээ яачихав аа?” гэсэн маш олон хүний сэтгэгдлүүд нийтлэгдэж, ажлын өдрөөр ажил хэрэг болон амин хувийн асуудлаа гар утсаараа зохицуулах олон хүмүүс уурлаж, бухимдсан нь илт харагдаж байлаа.
Ер нь “Мобиком”-н хувьд хэрэглэгчдийнхээ нэгж, төлбөр, интернетийн дата эрх зэрэгт маш их нэгж, мөнгө суутган авдаг гэдгээрээ маш их гомдлыг хүлээж авдаг. Энэ мэт хариуцлагагүй, шулаач, зөвхөн өөрсдийн эрх ашгаа боддог байдлаас нь болж үйлчлүүлэгчид өөр аль нэгэн уян хатан нөхцөлтэй, хэрэглэгчидээ дээдэлдэг операторыг сонгоход хүртэл хүрдэг. Сүүлийн үеийн мэдээллээр бол хэрвээ та 3G болон болон 4G сүлжээ ашигладаг бол 2G тохиргоо хийснээр дуудлага хийх боломжтой болох юм байна. Одоогоор “Мобиком” корпораци хэрхэн үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчин, хохирол барагдуулж хэвийн ажиллагаандаа орох нь тодорхойгүй байна.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо