Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. Долдугаар сарын 1-нд хүмүүсийн хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаагийн дарга нарыг хүчээр зүйлчилж байгаад яллаж шийтгэсэн.
Нүдэн дээр ийм хэлмэгдүүлэлт хийсэн. Одоо С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо…” хэмээн хатуухан шүүмжлэв.
Эх сурвалж:24tsag.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо