Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 тоот тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгогдож ашиглагддаг билээ.
Нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг. Энэ нь хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй гэсэн үг юм.
Энэ жил их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн 1-р сарын 1-нээс 31-ны хүртэлх хугацаанд таарч байгаа учир оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх 2016 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-ныг хүртэлх хугацаанд орохгүй бөгөөд 2016 оны 02-р сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчино гэдгийг Улаанбааатар смарт карт компанийн эх сурвалж мэдээллээ.
Zindaa.MN
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа