ОХУ-д эмгэнэлт явдал болсон билээ. Тодруулвал Сочи хотоос хөөрсөн Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн нисэх хүчний онгоц ням гаригт орон нутгийн цагаар 05.40 цагийн орчимд Хар тэнгисийн эргийн ойролцоо сүйрсэн. “ТУ-154” онгоц хуваарийн дагуу Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ. Онгоцонд ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, нэгдүгээр сувгийн есөн сэтгүүлч, багийн найман гишүүн зорчиж явсан Уг онгоцонд багийн найман гишүүн болон 84 зорчигч зорчиж явсан байна. Одоогийн байдлаар аврагчид уснаас 11 хүний цогцсыг олж, таних ажиллагааг эхлүүлсэн аж. Эмгэнэлт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 26-нд улс орон даяар гашуудал зарласан байна.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо