Санжийн Баярын Нацаг


Монголын улс төрд С.Баяр шиг хүчтэй орж ирээд, өөрийнхөө саналаар ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалаа өгсөн, олны сонирхлыг соронзон шиг татдаг улстөрч байхгүй. Америкт долоон байшинтай гэж байнга баалуулдаг Санжийн Баяр бусад улстөрчдийг бодвол хувийн амьдралаа зоригтой өөрчилдөг, энэ нь улс төрийн карьерт нь сөргөөр нөлөөлдөггүй хүчтэй улстөрч. Авааль гэргий О.Гэрэлтуяа нь С.Баярын гурван охиныг төрүүлсэн. Гурван охинтой, 20 гаруй жил ханилсан хосууд салж, тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Баяр нэг парламентын танхимын, сөрөг хүчний дуу хоолой болсон эмэгтэй Х.Хулантай гэрлэж, Даръя нэртэй охинтой болсон билээ. С.Баяр ОХУ-д суух элчин сайдаар томилогдож, Х.Хулан дагаж явсан ч ганцаараа эргэж ирсэн гэдэг. Гоонь эр болсон С.Баяр 80-аад оны дунд үед төрсөн залуухан мисс бүсгүйтэй холбогдож, нэг хэсэгтээ дураараа амьдарсан. Харин нас нь 50 гарсан С.Баяр улстөрчийн эцсийн сонголт нь Сувдаа гэдэг бүсгүй.

 


Олон охидын аав С.Баяр ууган охиноосоо төрсөн бяцхан хүүг өргөж авч өөрөөрөө овоглон, байнга цугтаа амьдарч ирсэн. “Танайд хоноё” нэвтрүүлэгт С.Баярын бяцхан хүү Б.Нацаг гарч, өхөөрдөм төрх нь хүмүүсийн сэтгэлд тодхон үлдсэн. Санжийн Баярын хүү Б.Нацаг одоо өсвөр насанд хүрч, охидын анхаарал татсан сайхан хөвүүн болжээ.

 

Tovchoo.MN