БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Сэтгүүлчид энэ үеэр Хуа Чуньинээс Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын уржигдар хийсэн мэдэгдлийг Хятадын төр хэрхэн хүлээж авсан талаар тодруулсан байна.
Сэтгүүлч “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярилцлагадаа “Далай ламыг улсдаа урьсан явдал хоёр орны харилцаанд муугаар нөлөөлсөнд харамсч байна. Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд дахин хзээ ч Далай ламыг шашны асуудлаар урихгүй гэдгээ амалж байна” гэж хэлсэн. Хятадын тал энэ мэдэгдлийн дараа ямар хариу хариу үйлдэл үзүүлэх бол” гэж асуусан аж.
Хуа Чуньин энэ асуултад “Хятадын тал Монголын Гадаад харилцааны сайдын маш тодорхой мэдэгдлийг хүлээж авсан. Төвдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг шууд хөнддөг. Тийм ч учраас Төвийн талаар манай улсын байр суурь маш тодорхой. Монголын тал энэ явдлаас сургамж авч, цаашид БНХАУ-ын суурь ашиг сонирхлыг хүндэтгэдэг, харилцаагаа улам сайжруулахын төлөө хичээдэг болно гэж найдаж байна” гэж хариулжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо