“Монгол тулгатны зуун эрхэм”-н хөтлөгч, редактор П.Анужин Дэлхийн мисст эх орноо төлөөлөн амжилттай оролцсон А.Баярцэцэгийг өмөөрөнгүй байдлаар хувь хүнийхээ зүгээс үзэл бодлоо илэрхийлжээ. А.Баярцэцэгийн хувьд гадаад найз залуутай гэсэн мэдээллээс болж олны урмыг хугалсан сэтгэгдлүүдээр өнгөрсөн өдрүүдэд анхаарлын төвд байсаар байсан юм.Тэрбээр:
"Хувь хийгээд хувьсгалын хэрэг"-ийг ялгагтүн!
Өнөө сайхан бүсгүйгээ гадаад залуутайд нь жигшиж, амжилт бүгдийг нь хувийн хэрэгтэй нь хутгаж эхэлжээ. Энэ сайхан бүсгүй гадаад найз залуутай байх нь өөрөөр хэлбэл хувийн амьдралдаа ямар сонголт хийх нь хэнд цаашлаад нийгэмд ямар гай тариад байгаа юм бол? Эх оронч үзэл бол энэ бие хэнтэй хаана байх орон зайгаар хэмжигдэхгүй. Энэ бол цээжинд орших чин зүрх сэтгэл.
Ярьж бичнэ гэдэг нь тухайн хүний сэтгэхүйн цараа буюу агуулга гэж боддог. Өөрт хэтэрхий хүртээлгүй сэдвээр байнга оролдож, байнга чалчин маргагсад өөрийгөө хэн бэ гэдгээ л байнга илтгэж байдаг. Бусдыг балбан доромжлогсдын олонхыг өөрийг нь үзвээс гэрийн хийгээд биеийн хирээ ч угаадаггүй нэгэн байх нь олонтой. Хүн муулж муучиллаа гээд тэр хүн нь муухай харагддаг гэж " гэнэн" бодох нь дийлэнхи. Үгүй шүү дээ, өөрийгөө л юу сэтгэж, ямар түвшинд амьдраад явна гэдгээ л тайлбаргүй харуулахаас хэтэрдэггүй.
А.Баярцэцэг гоо сайхны ертөнцөд монголоо мандуулаад ирлээ! Хувьсгалын хэрэг нь энэ юм! Өөрөөр хэлбэл бидэнд хүртээлтэй хэсэг нь энэ л дээ! Зүрх сэтгэл нь яаж цохих, яаж инээж дуулах, яаж амьсгалах энэ бүгд бол энэхүү сайхан бүсгүйн хувийн өмч!
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо