Ц.Элбэгдорж Далай ламыг урьсныг Ц.Мөнх-Оргил батлав уу?


Уг нь Далай ламын Монголд хийсэн номын айлчлалд Засгийн газрын түвшнээс ямар ч оролцоогүй гэх мэдэгдлийг манай талаас хийсэн байдаг, өмнө нь. Гэвч Хятадын Гадаад хэргийн яамны зүгээс Далай ламын айлчлалын өмнө болоод хойно ар араас нь мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцаанд асуудал үүслээ гээд байсан. Ямартай ч тэгээд Монгол улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтайгаар холбоотойгоор Хятад Улсын Засгийн газраас уучлалт гуйсан тухай гадны хэвлэлүүд бичиж нийтлээд эхэллээ. Тэгэхээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын тухайд энэ оны төгсгөлд тунчиг сүрхий асуудалд ийн холбогдлоо. Монгол Улсад өмнө нь Далай лам хэдэнтээ айлчилж байсан. Гэхдээ ингэж улстөрийн түвшинд уучлал гуйж байсныг нэг л санахгүй байна. Гол нь Далай ламыг дахин Монголд урихгүй гэсэн гэх мэдээлэл байгаа нь, нэг талаас саяны айлчлалын тухайд Монгол Улсын зүгээс Далай ламыг урьснаа  албан ёсоор хүлээн зөвшөөрсөн суудал үүсээд явчихлаа. Тэгэхээр энэ нь Ц.Мөнх-Оргилын бас нэг алдаа юу гэдэг асуудал гарч ирж байна.

 

gggg4

 

Ямар ч байсан тэгээд мэдээллийг харахад    Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйжээ.Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна. Далай лам энэ оны 11 дүгээр сард Монголд айлчлан олон мянган сүсэгтэн олонд сургаал номоо  айлдсан нь эдийн засгийн хүнд байдалд орж, хөрш орноосоо тусламж найдсан Монгол Улсын хувьд томоохон эрсдэл авчраад байна. Далай ламын айлчлалын тухайд цэвэр шашны зорилгоор ирснээс ямар ч улс төрийн агуулга байхгүй хэмээн мэдээлж байсан. Гэвч Далай лам айлчлалынхаа төгсгөлд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Намайг эх нутагтаа урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа баярлалаа. Би Азиас зөвхөн Япон, Монгол хоёрт л очиж чаддаг” хэмээн ярьсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Далай ламыг урьсныг Ц.Мөнх-Оргил хүлээн зөвшөөрсөн харагдаж байна.

 

Хятадын Гадаад харилцааны яамнаас  зүгээс мэдэгдэхдээ 14 дүгээр Далай лам бол Хятадын эсрэг салан тусгаарлагч, Төвдийг Хятадаас салган тусгаар тогтнолоо олох хүслийн дагуу урт хугацааны турш шашны нэр дор үйл ажиллагаа явуулж буй салан тусгаарлагч хэмээсэн. Тэгэхээр Монгол Улс уучлал гуйсан нь Далай ламыг салан тусгаарлагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байна.

 

Ер нь Ц.Мөнх-Оргил сайдын тухайд нэлээд анхаарал татсан асуудлуудад ийм маягаар орж байна. Тухайлбал, засгаас Индонез улсад суугаа ЭСЯ, Бразил Улсад суугаа ЭСЯ, Осака дахь консулын газар, мөн Хайлаарт ажиллаж буй консулын газрыг тус тус татан буулгах шийдвэр гаргасан ч, УИХ-аар хэлэлцээгүй байхад түргэн түүхий хандаж, мэдэгдэл хийсэн нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан уу гэдэг асуудал дагуулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Шуурхай.мн