Шинэ жилийн баяраар салют, агаарын наадмын хэрэгслүүд тэсэрч, дэлбэрсэн олон тохиолдол гарч байгаа нь харамсалтай. Тун удахгүй шинэ оноо угтахтай холбогдуулан манай сайтын зүгээс уншигч та бүхнийг болгоомжлуулах үүднээс энэхүү мэдээг бэлтгэлээ. Өчигдөр буюу Мягмар гаригт Мексикийн Мехико хотоос хойд хэсэгт 40 км-ийн зайд орших Тултепек хэмээх газарт салютын дэлгүүр дэлбэрч, 29 хүн амь насаа алдсан тун харамсалтай хэрэг цахим ертөнцөд ихээхэн анхаарал татаад байна.
Энэ болгоомжгүй, харамсалтай байдлаас болж мөн нийт 72 хүн дэлбэрэлтийн улмаас гэмтэж, бэртсэн хэмээн Мехико хотын захирагч Ерувил Авила мэдэгджээ. Өвчтөнүүд одоогийн байдлаар Галвестон дахь төв эмнэлэгт дэлбэрэлтийн дараах гүн түлэгдлийн хэсгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дэлбэрэлтийн улмаас үүссэн гүн утаа одоо ч тэнгэрт тархсаар байгаа ажээ. Шинэ он удахгүй солигдох гэж буй ирэх өдрүүдэд манай ард иргэд ч мөн галт хэрэгсэл болох салют болон эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах бусад зүйлстэй болгоомжтой харьцахыг манай сайтын зүгээс анхааруулж байна.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ