ЭМШУИС-ийг төгсөн сургуульдаа багшаар үлдсэн Б.Лагшми гэдэг бүсгүй Асашёорюү Дагвадоржтой хайр сэтгэлийн холбоотой болсноор олонд танигдсан. Хамтдаа “Чонон сүлд” кино үзэж, цагаан сараар Д.Долгорсүрэн зааныд Асатай хамт очин золгож, “Жапан таун”-д амьдарч эхэлсэн залуу хосуудын харилцаа удалгүй дууссан билээ. Асашёорюү монгол японгүй алдаршиж, хэвлэлийнхэнтэй харьцаад сурчихсан бол, 1992 онд төрсөн хорь гаруйхан насны бүсгүй Б.Лагшми гэнэн цайлгандаа хайр сэтгэлийн хамаг нууцаа олонд дэлгэж, аваргын нүүр буруулах шалтгаан болсон гэлцдэг. Мөн Д.Дагвадорж аваргыг Б.Лагшмигийнхаа найз бүсгүйтэй нэр холбогдсон гэсэн яриа бий.
Д.Дагвадоржоос салаад хэсэг хугацаанд ганцаараа явсан Б.Лагшми дахиад найз залуутай болжээ. Анагаахын дээд сургуулийн мисс Б.Лагшмигийн найз залуугаар уул уурхайн бизнес эрхэлдэг Сүхээ гэдэг залууг тодруулаад байгаа. Хачирхалтай нь Баянмонгол хороололд амьдардаг Сүхээ гэдэг залуу мисс Б.Гантогоогийн нөхөр, хоёр хүүхдийнх нь эцэг. Бизнесмэн Сүхээ эхнэр Гантогоогоосоо салсан уу, эсвэл гэнэн залуухан бүсгүй Б.Лагшми Сүхээг мисс бүсгүйн нөхөр гэдгийг мэдээгүй юм болов уу.
Тovchoo.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо