Сирийн Засгийн газар, ОХУ-ын нисэх хүчин хамтран Алеппо хотын зүүн хэсэгт өгч буй цохилт сүүлийн хэд хоногт үлэмж ширүүсчээ. Үүний улмаас энгийн иргэдийн амь нас олноороо үрэгдэж, үндэстнээр нь хоморглон устгалт буюу “геноцид” гэж тооцогдох хэмжээнд хүрээд байгаа аж. Иргэдэд үйлчлэх зорилготой “Цагаан дуулга” ТББ-ын тэргүүн Раед Салех гэгч “Франц пресс” агентлагт энэ талаар ярьсан байна.
Босогчдын хяналтад буй Алеппо хотын зүүн хэсгийг Сирийн армийнхан бүсэлж, агаарын довтолгооноо үргэлжлүүлсээр байх аваас 250 мянган энгийн оршин суугч мөргөлдөөний бүсээс гарч, зугтах чадалгүй бүгд амиа алдаж магадгүй байгаа аж. “Тэнд байгаа иргэд боломж гарвал хаашаа ч хамаагүй зугтахад бэлэн байгаа. Тэдэнд аюулгүй байдал, хамгаалалтын аль нь ч байхгүй. Иргэдийн ихэнх нь хүчирхийлүүлэх, олзлогдох, баривчлагдахаас айдаг” хэмээн Раед Салех өгүүлжээ.
Zindaa.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа