“Дэлхийн мисс-2015” наадамд эх орноо төлөөлөн тун амжилттай оролцож байгаа А.Баярцэцэг Miss World болон Моbstar албан ёсны санал хураалтын аппликейшнд тэргүүлж байх магадлал тун өндөр байгаа оролцогчийн тоонд ороод байна. Түүнийг шилдэг 20 оролцогчийн нэгт шалгарч, энэ хүртэл явсан байр сууриа хамгаалан үлдэхийг харах мөч ойрхон ирээд байна.
Мисс А.Баярцэцэгийн бидэнд өгч буй дараагийн мэдээлэл:
Mobstar албан ёсны FB хуудсан дээрх мэдээллээр бол GMT 00:00 буюу манай цагаар өглөөний 08:00 цагт санал хураалт хаана гэж мэдэгдсэн. Үнэхээр шударга шүүлт болбол энэхүү хуудсанд мэдэгдсэний дагуу санал хураалт дуусахад А.Баярцэцэг лайк болон коммент аль алинаар таван мянган саналын илүүтэйгээр ялалт байгуулсан. Үүнээс хойш гурван цагийн дараа 20 мянга гаруй коммент, зургаан мянган саналын илүүтэй байна. Тэгэхээр одооны тактик Мobstar үйл ажиллагааг ажиглалтын горимд шилжүүлж, Шилдэг 10-т үлдээх MISS WORLD аппликейшнд VOTE буюу саналаа идэвхитэйгээр өгье гэжээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ