Өмнөх парламентаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан боловч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар шинэ парламентад буцаасан. Тэдний энэ үйлдэл олон нийтээс шүүмжлэл авсан тул шинэ хуулийн төсөл өргөн бариад өнөөдөр /2016.12.15/ чуулганаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ хэвээр нь батлахгүй бол 2020 оны сонголтоороо таныг гаргахгүй гэдэг заналхийлэл ирсэн. Бүх гишүүнд ирж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, энэ хуулийг дангаар нь батлаад хэрэгжих боломжгүй гэдгийг АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлсэн. Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2005 онд баталсан. Гэтэл нэг ч цагдаа, шүүгч, прокурор, хуульч энэ хуулийг барьж ажиллаад, хүний амь нас аварч үзээгүй. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн шинэчлэл цогцоор хийгдэх шаардлагатай байсан. Тиймээс л гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд төр өөрөө долоон хуулийг сүлжиж өгсөн. Цагдаа, шүүгч, хөрш айлынхан, яах ёстой гэдэг бүх заалтыг долоон хуульд тусгаж өгсөн байсан. Дээр нь ямар ял оноох нь тодорхой болсон. Гэтэл эдгээр хуулийг багцаар нь унагааж байгаа нь төр хүчирхийллийг өөгшүүлж байна гэсэн үг. Ингэж өөгшүүлснээр хүчирхийлэл үйлдэгчийн далайлт нь том, буулт нь чанга болно шүү дээ” хэмээн тайлбарласан юм. Харин шинэ хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дангаараа байсан ч хэрэгжих боломжтой хэмээн тайлбарлаж байгаа юм.
News.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ