УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-2005 оноос ёсчлон мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байгаа. Энэ хууль үр дүнтэй ахиц дэвшил гарсныг цагдаагийнхан, зарим төрийн бус байгууллагынхан ч хэлээд л байна. Гэтэл 2008 онд өргөн баригдсан энэ хууль яг л нэг өрнөдийн хуулийг цэг таслалгүй хуулаад тавьчихсан байгаа юм. Тэгэхээр энэ чинь дорнын ёс заншилтай Монгол гэсэн өвөрмөц үндэстэнд таарахгүй. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй болчихсон цаг юм уу. Хайртай морио хазаарлахгүй бай гээд байгаа юм уу. Тэрийг би ойлгохгүй байна.
-Гадны төсөл авсан байгууллагууд байх шиг байгаа юм. Тэд олон нийтийн сүлжээгээр балбахаар бид хууль гаргаж байх ёстой юу. Одоо та бүхэн хардаа надад таван удаа дарамталсан маягтай бичиг ирсэн. Үүнд, "Хэрвээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжихгүй бол 2020 онд миний өгөх санал таныг тодорхойлно шүү" гэсэн агуулга байгаа. Ийм дарамт бүх гишүүдэд ирсэн. Хууль ингэж гардаг болсон юм уу. Бодолцож үзээрэй гишүүд минь.
-Дорнын соёлтой оронд өрнийн соёл ороод ирвэл буутай соёл орж ирнэ. 10 цагаас хойш хаалга тогшвол буудна шүү.
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна