УИХ-ын чуулганы хуралдаанд суух гишүүдийн тоо сүүлийн хоёр долоо хоног дарааллан илт буурлаа. Нэн ялангуяа УИХ-д үнэмлэхүй олонхи буюу 65 суудалтай болсон МАН-ынхан асуудал шийдэх нь бүү хэл чуулганы хуралдааны ирцээ ч бүрдүүлж чадахгүй болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л МАХН-ын О.Баасанхүү, МАН-аас сонгогдсон гишүүд нийлсэн нийт хорин гишүүн л чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон юм. Өнөөдөр мөн л УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэлгүй удав. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айчлал хийж байгаа учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үүнд бухимдаж: "МАН-аас УИХ-д сонгогдсон 65 гишүүн чуулганы хуралдаандаа ирж хурлын ирц бүрдүүл. 2012 оны Ардчилсан намын ирц шиг яваад байх юм уу. Сонгогчдын итгэлийг дааж амьдар. Ажлын хэсгийнхэн үүдэнд ирээд бүтэн өдөр хүлээж байна. Хариуцлагатай байх хэрэгтэй шүү, МАН-ынхан. Чуулган дундуур байнгын хороо хуралдуулж, чуулган үймүүлдэг байдлаа зогсоо.
Чуулганы хуралдаанаа цагтаа эхлүүлдэг хэлбэрт шилжмээр байна. Гишүүдийн туслахууд “унтаж байгаа” гишүүдээ гэрээс нь очиж авчирч хуралдаанд нь суулга. Томилолтоор яваагүй, хуралдаанд суух ёстой 60 гишүүн байна. Чуулганд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ. Хуралдаа яаралтай ир" хэмээсэн юм.
Ийнхүү Монгол улсыг хямралаас аврах уриатай УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхан хуралдах ирцээ арай ядан бүрдүүлж байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо