Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн ч ажил хэрэг болж эхлээгүй байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хоёр арилжааны банкаар дамжуулан энэхүү зээлийг олгохоор болсон гэдгийг албаныхан мэдэгджээ.
Боловсролын сайдын мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох гэнэ. Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэх тооцоо гаргажээ.
Дашрамд дуулгахад оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдасан оюутнууд үндэсний тэтгэлэг болох 70000 төгрөгийг авах боломжгүй юм байна. Үүнийг албаныхан улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо