Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж яваа хос дуучид болох “B Sound” продакшны захирал, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарыг сонсогч олон талархан хүлээж авдаг. Энэ мэтчилэн гэр бүлийн хүмүүс урлагт хамтдаа хүчин зүтгэж буй тохиолдол манай урлагийнхан дотор цөөнгүй бий.
Хос дуучид маань өдгөө хөөрхөн охины аав ээж болсон бөгөөд нөхөр болох Б.Болд нь сүүлийн үед тайзнаа тавигдаад буй цөөнгүй тоглолтыг амжиллтай зохион байгуулан продюссерлаж байгаа юм билээ. Э.Чулуунчимэгийн хувьд үеийнхэн дундаа, урлагийнхан дотроо нэг их хэл аманд өртөөд байдаггүй, даруухан нэгэнд тооцогддог. Энгийн үед нэг их гоёж гоодоод байдаггүй түүний эгэл, даруухан төрхийг нь манай дуран буулгаад амжжээ.
Ядахын маяг, гунихын шалтаггүй
Яг л байгалаараа байх би дуртай
Гоё харагдах дэндүү амархан
Зүгээр л инээмсэглэ, өөрийнхөөрөө бай... гэсэн гоёхон үгтэй шинэхэн дуугаа саяхан гаргасан Чулуунчимэг бүсгүй нээрээ л дууны үг шигээ зүгээр л өөрийнхөөрөө, ялдам инээмсэглэн байгаа нь харагдаж байна шүү.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна